Стамбул хотод олон нийтийн газарт согтууруулах ундаа хэрэглэхийг хоригложээ
2023-08-31

Жуулчид ихээр очдог Туркийн Стамбул хотод олон нийтийн газарт согтууруулах ундаа хэрэглэхийг хоригложээ. Энэ шийдвэр хотын оршин суугчид төдийгүй жуулчдад ч хамааралтай гэнэ.

 

Туркийн хэвлэлүүдийн мэдээлснээр, энэ хоригийг зорчиж, олон нийтийн газарт согтууруулах ундаа уусан тохиолдолд 617 лирээр торгох аж. Энэ шийдвэр нь аялал жуулчлалын хотод эмх журмыг сахиулах зорилготой гэнэ. 

 

Хориг үйлчилж эхлэснээр, тэнгис болон эрэг дагуух нутаг дэвсгэр, наран шарлагын газар, цэцэрлэгт хүрээлэн, зугаалах талбай, эргийн гудамж гэсэн газруудад согтууруулах ундаа борлуулах, хэрэглэхийг хориглох юм. Харин тусгай зөвшөөрөлтэй газрууд согтууруулах ундаагаар үйлчлэх эрхтэй аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин