Буркина-Фасо Нижер рүү цэргээ оруулна
2023-08-31

Буркина-Фасо улсын засгийн газар Нижер рүү цэргээ оруулах тухай хуулийн төслийг лхагва гарагт хэлэлцэн дэмжжээ. Энэ талаар ТАСС агентлаг дамжуулсан байна. 

 

"Алан хядах ажиллагаанаас сэргийлэх, үүнтэй тэмцэх ажлыг өөрсдийн боломжийн хүрээнд авч хэрэгжүүлэх үүднээс ийм үүрэг хариуцлагыг өөрсөд дээрээ авч байна. Нижерийн аюулгүй байдалд нөлөөлж буй бүхэн Буркина-Фасогийн аюулгүй байдалд ихээхэн нөлөөлнө" хэмээн Буркина-Фасогийн Батлан хамгаалахын сайд кассума Кулибали мэдэгджээ. 

 

Эргэн сануулахад, долдугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Нижер Улсын Ерөнхийлөгчийн гвардын цэргүүд бослого гаргаж, тус улсын ерөнхийлөгч Мохаммед Базумыг эрх мэдлээс нь буулгаж байгаагаа зарласан юм. Улс орныг удирдахын тулд генерал Абдурахман Тчианигийн тэргүүлсэн Эх орноо аврах үндэсний зөвлөлийг байгуулжээ. 

 

Үүний дараа Баруун Африкийн орнуудын Эдийн засгийн нийгэмлэгийн гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд Нижерийн эсрэг хатуу хориг тавьж, Ерөнхийлөгч Базумыгш нэн даруй суллахгүй бол хүч хэрэглэнэ хэмээн сүрдүүлж байлаа. 

 

Харин Буркина-Фасо болон Мали улс хамтарсан мэдэгдэл гаргаж, Нижер рүү аливаа байдлаар цэрэг оруулж, зэвсэгт түрэмгийлэл үйлдвэл үүнийг өөрсдийн улс орон руу чиглэсэн халдлага гэж үзнэ хэмээн онцолсон. Мөн Нижерийн зэвсэгт хүчин, ард түмнийг дэмжин өөрсдийгөө хамгаалах арга хэмжээ авна хэмээн амлаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Аа яа яа:
Ойлгох чадваргүй өөртөө л гомдохоос
2023-08-31
ene byambasuren gedeg nukhur bolowsrol jaakhan muu yumaa daa , khelnii kheden ug medekh yakh we , mongoloor yu gedegiig medekh chukhal
2023-08-31