Төсвийн мөнгөөр хотод хөшөө босгосон албан тушаалтныг ажлаас нь халжээ
2023-08-31

Хятадад нэгэн өндөр албан тушаалтныг нэг сая долларын үнэтэй баримлаас болж ажлаас нь халжээ. Энэ талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хэнань мужийн Пиндиншань хотын тойргийн Лушань хотод наймдугаар сарын 22-ны өдөр буюу Хятадын дурлалт хосын өдрөөр "Нюлан ба Жинюй"  баримлыг нээжээ. Энэ баяр малчин Нюлан болон Жинюй дагины тухай домогтой холбоотой аж. Домгоос үүдэлтэй баримлыг хосуудын өдрөөр нээсэн ч иргэдийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулсан байна. 

 

Тодруулбал, хайрын домгоос сэдэвлэсэн баримлыг босгохын тулд төсвөөс 7,15 сая юань буюу 980 мянга орчим долларын хөрөнгө зарцуулах шаардлагагүй байсан гэж хэвлэлийнхэн болон иргэд шүүмжилсэн байна. Хэт үнэтэй, мөн гүйцэтгэл тааруу гэж шүүмжилж, улмаар хотын Барилга орон сууцны товчооны дарга, намын бичгийн дарга ажлаасаа халагджээ. 

 

Иргэдийн шүүмжлэлийн дагуу баримал босгосон ажлыг шалгахад баримал бүтээх тендерийг зургадугаар сарын 14-ний өдөр зарлаж, мөн өдрөө ялагчаа тодруулсан гэх зэрэг зөрчлүүд илэрсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Sanal neg bna
2023-09-01
Манайд нохойн хөшөө, морины хөшөө, хүн дүрстийн хөшөө г.м. дан төсвийн мөнгөөр тоглосон этгээдүүд албан тушаал улам л дэвшээд байгаа шүү!!! Одоо халдаг болох хэрэгтэй!!! Халаад зогсохгүй мөнгийг өөрөөр нь төлүүлэх ёстой!!!
2023-08-31
Sanal neg bna