Лхагва гарагаас пүрэв гарагт шилжих шөнө Хойд Солонгос хоёр баллистик пуужин хөөргөсөнтэй холбоотойгоор Японы Засгийн газар эсэргүүцэл илэрхийлжээ. Энэ талаар Японы Ерөнхий сайдын захиргааны сайт дээр нийтлэгдсэн байна.
"Баллистик пуужин хөөргөсөн нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчихийн дээр манай орны оршин суугчдын аюулгүй байдлыг хангахтай холбоотой ноцтой асуудлыг дагуулж байна. Тиймээс бид БНАСАУ-д шийдэмгий эсэргүүцэл илэрхийлж байна" хэмээн мэдэгдэлд онцолжээ.
Японы талын мэдээлснээр, Хойд Солонгосын хоёр пуужин 350-400 км зам туулж, Япон тэнгист унасан байна. Пуужингуудын нислэгийн дээд өндөр 50км орчим байжээ. Пуужин унасантай холбоотой ямар нэг хохирол учирсан талаарх мэдээлэл гараагүй байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |