Хятадын алдарт сагсан бөмбөгчин И Жяньлянь спортын замналаа дуусгаж байгаагаа зарлажээ. Энэ талаар SCMP сонин мэдээлсэн байна.
"Сагсан бөмбөгтэй 21 жил хамт байлаа, гэхдээ энэ он жилүүд хормын төдийд л нисэн одож. Удаан эргэцүүлсний эцэст спортын замналаа дуусгахаар шийдлээ" хэмээн 35 настай И Жяньлянь Вейбо сүлжээн дэх цахим хуудсандаа бичжээ.
Тэрбээр 2002 онд 18 настайдаа "Гуандун Саузерн Тайгерс" багаас замналаа эхлүүлсэн. 2007 онд NBA драфтаар "Милоуки Бакс" багт сонгогдож байсан тэрбээр "Нью-Жерси Нетс", "Вашингтон Уизардс", "Даллас Маверикс" багуудын бүрэлдэхүүнд тоглож байлаа. И Жяньлянь таван улирлын туршид NBA-д тоглож, дараа нь Гуандунд эргэн ирсэн юм.
Тэрбээр багийн ахлагч болж, багаа Хятадын аварга болгож байлаа. И Жяньлянь Хятадын хөлбөмөгийн холбооны цомыг долоон удаа хүртсэн, Олимпын дөрвөн наадамд Хятад улсыг төлөөлөн оролцож байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |