Есдүгээр сарын 25-нд Америкийн Ерөнхийлөгчийн Коммандер хэмээх дуудлагатай нохой Цагаан ордны нутаг дэвсгэр дээр дахин нэг офицерийг хазжээ. Ерөнхийлөгчийн нохой өмнө нь олон ажилтныг хазсан гэж NBC мэдээлсэн байна.
Цагаан ордны Аюулгүй байдлын ажилтан нохойнд хазуулсны дараа түүнд эмнэлгийн тусламж үзүүлжээ. Мөн аюулгүй албаны ажилтан ажил үүргээ гүйцэтгэж явахдаа нохойд хазуулсан тул албан журамд заасны дагуу энэ хэргийг "үйлдвэрлэлийн осол" гэж үзэж байгаа гэнэ. Коммандер нохой өмнө нь ч аюулгүй байдлын албаныхныг хазаж гэмтээж байсан бөгөөд 11 офицер Ерөнхийлөгчийн нохойд хазуулжээ.
Өмнө нь, 2022 оны 11 дүгээр сард Коммандер нохой офицерийг хазаж гэмтээсний дараа гэрийн тэжээвэр амьтныг сургах шинэ протоколыг Байденынхан боловсруулж байгаа гэж Цагаан ордон мэдээлж байв. Дахин хүн хазсан нохойгоо сургах ажил хийсэн эсэх талаар CNN сувгийн сэтгүүлч Цагаан ордноос тодруулахад, Ерөнхийлөгчийн гэр бүл Коммандер нохойг шинэ дадалд сургахаар хичээж байгаа гэж тэргүүн хатагтайн төлөөлөгч мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |