Нью-Йоркийн Ерөнхий прокурор Летиция Жеймсийн нэхэмжлэлээр Дональд Трампыг луйврын хэрэгт буруутай гэж шүүх үзсэн талаарх мэдээллийг Ройтерс агентлаг дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Трамп, түүний хөвгүүд болон Trump Organization компани зээл, даатгалын ашигтай нөхцөл олж авахын тулд өөрсдийн хөрөнгө, цэвэр хөрөнгийн өртгийг өндрөөр хэлж, банк болон бусад байгууллагуудыг хууран мэхлэсэн гэсэн дүгнэлтийг Артур Энгорон шүүгч гаргасан байна. Трамп 2011 оноос эхлэн 10 жилийн туршид хуурамч мэдээлэл өгсөөр ирсэн гэж Ерөнхий прокурор мэдэгсдэн байна. Шүүхийн тогтоол нь Ерөнхий прокурорын нэхэмжлэлийг хангах эцсийн шийдвэр биш бөгөөд энэ хэргийг 10 дугаар сарын хоёрны өдөр дахин хэлэлцэх аж.
Хөрөнгийн үнэлгээг өндөрсгөж, хуурамч мэдээлэл өгч байсан гэдэг нь Трампын эсрэг үүсгэсэн зургаан хэргийн нэг юм. Харин Трамп өөрөө энэ хэргүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, Ерөнхий прокурорын үйлдлийг улс төрийн сэдэл гэж үзэн, прокурорын эсрэг хариу нэхэмжлэл гаргажээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |