ОХУ-тай хил залгаа орнууд дайн эхэлснээс хойш хилийн хамгаалалтдаа онцгой ач холбогдол өгч, нэмэлт хашаа барьж, тор татан, хилийн хяналтыг чангатгасаар байгаа юм. Цаашлаад цагаачдыг нэвтрүүлэхгүйн тулд хилээ хаахад ч бэлэн байгаа гэнэ.
Тодруулбал, хууль бус цагаачид олноор орж ирсэн нөхцөлд Орос, Беларусьтай залгаа хилээ Латви хаахад бэлэн гэж Латвийн Ерөнхийлөгч Эдгарс Ринкевичс Германы Батлан хамгаалахын сайдтай уулзах үеэрээ мэдэгджээ.
Мягмар гарагт Рига хотод болсон хоёр талын хэлэлцээр Беларусийн талаас латвийн хилд учруулах халдлага, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад Германы оролцоо гэсэн сэдэвтэй байсан аж. Наймдугаар сарын дундуур Латви улс Беларусьтай залгаа улсын хилээ хамгаалах ажлыг чангатгахын тулд хилчдийг нэмэлтээр дайчилсан. Түүнчлэн хилийн аюулгүй байдлыг хангахын тулд Зэвсэгт хүчин болон цагдаагаас нэмэлт дэмжлэг хүсэж байлаа. Өмнө нь ийм арга хэмжээг Литва болон Польш улс авч хэрэгжүүлж байсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |