БНХАУ III "Бүс ба зам" олон улсын форумыг зохион байгуулахаар бэлдэж байна. Ирэх сард болох энэ арга хэмжээнд 130 гаруй орны төлөөлөгч оролцоно гэдгээ албан ёсоор баталгаажуулсан нь форум олон улсын байгууллагуудын анхаарлыг татаж байгааг илтгэж байна гэж Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Вэньбинь мэдэгджээ.
БНХАУ сонирхогч талуудтай харилцаатай байгаа гэж Ван Вэньбинь мэдэгдээд "Бүс ба зам" төсөлд идэвхтэй оролцдог түншүүдээ хамтын ажиллагааны илүү өргөн хүрээний боломжийг хэлэлцэхийн тулд Бээжинд зочлохыг урьсан гэж ТАСС агентлаг мэдээлсэн байна.
"Бүс ба зам" нь олон улсын олон талт худалдаа, хөрөнгө оруулалтын төслүүдийг идэвхжүүлэх Хятадын санаачилга юм. Энэ санаачилгыг БНХАУ-ын дарга Ши Жинпинь 2013 онд гаргаж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |