Иракт хуримын үеэр гал гарч, 100 хүн амиа алджээ
2023-09-27

Иракийн хойд хэсэгт байх Найнава мужид хуримын ёслолын үеэр гал түймэр гарч, олон хүн амиа алдаж, гэмтэж бэртжээ. Энэ талаар Найнава мужийн Эрүүл мэндийн газраас авсан эх сурвалжтайгаар INA агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хуримын ёслолын үеэр гал гарсын улмаас 100 хүн амиа алдаж, 150 гаруй хүн шархаджээ. Хуримын ёслолын үеэр пиротехникийн хэрэгсэл ашигласан нь гал гарах шалтгаан болсон байж болзошгүй гэж Иракийн Иргэний хамгааллын газар мэдэгдсэн байна. 

 

Хурим болох үеэр гал гарч, олон хүний аминд хүрсэн энэ танхимд тус мужийн ёслолын ажиллагааг ихээр зохион байгуулдаг бөгөөд энэ танхимд галын аюулгүй байдлыг хангах шаардлагуудыг зөрчсөн гэж удаа дараа торгуул ногдуулж байсан гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин