Иракт хуримын үеэр гарсан галын улмаас амиа алдсан хүний тоо 120-д хүрчээ
2023-09-27

Иракт хуримын ёслолын үеэр гал гарч, олон хүн амиа алдаж, бэртэж гэмтсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

 

Иракт хуримын үеэр гал гарч, 100 хүн амиа алджээ


Иракийн Найнава мужид хуримын үеэр гал гарсны улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсэн байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр, Хамдани хотод болсон хуримын ёслолын үеэр гал гарч, амиа алдсан хүний тоо 120-д хүрсэн гэж Найнава мужийн орлогч захирагч Хасан аль-Аллак мэдэгдсэн байна. Гэхдээ зарим эх сурвалж амиа алдсан хүний тоо үүнээс ч их гэж мэдээлжээ. Түүнчлэн галын улмаас 150 гаруй хүн бэртэж гэмтжээ.

 

Иракийн хэвлэлүүдийн мэдээлснээр, хуримын үеэр пиротехникийн хэрэгсэл ашигласны дараа том танхимд гал гарч эхэлсэн байна. Танхимыг галд тэсвэргүй материалаар хийсэн тул гал хурдацтай тархаж, барилга нурсан бөгөөд нурахаас ч өмнө олон хүн гарах гарцгүй болсон гэж гэрчүүд өгүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин