ОХУ бензин болон дизель түлшний экспортод тавьсан хоригоо ирэх долоо хоногоос цуцлахаар зэхэж байгаа гэнэ. Энэ талаар салбарын гурван эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Ройтерс агентлаг дамжуулжээ.
ОХУ түлшний үнийг тогтоон барих, хомсдлыг арилгах зорилгоор есдүгээр сарын 21-ний өдрөөс экспортын хориг тавьж, дараа нь хязгаарлалтаа сулруулж байлаа. Одоогоор бензин болон дизель түлшний экспорт бүрэн хоригт байгаа бөгөөд засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу нийлүүлэх бол бензин, дизель түлшийг нийлүүлэхийг зөвшөөрч байгаа юм.
Аи-92 болон Аи-95 бензиний экспортын хоригийг цуцлах талаар Оросын эрх баригчид газрын тосны компаниудтай хэлэлцсан аж. Улмаар ирэх долоо хоногоос бензиний хоригийг цуцлана гэж амласан талаар Оросын газрын тосны томоохон компанийн төлөөлөгч Ройтерс агентлагт мэдээлжээ.
Мөн ирэх долоо хоногоос экспортыг нээх болсон тухай мэдээллийг удирдлагаас үйлдвэрлэгчдэд өгсөн хэмээн өөр нэг эх сурвалж өгүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |