Перугийн нутаг дэвсгэр дээрээс олдсон харь гарийнхны цогцостой холбоотой хэргийн хоёр дахь сонсгол Мексикийн парламентад болжээ. Энэ талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, энэ сарын долооны өдөр Парламентын хуралд сэтгүүлч, харь гараг судлаач Хайме Моссан дахин илтгэл тавьжээ. Тэрбээр өмнө нь, есдүгээр сард парламентын хуралд "харийнхны цогцос" гэж нэрлэсэн олдвор авчирж, харуулж байв.
Энэ удаад Моссан түүний үзүүлсэн биетүүд хуурамч биш гэдгийг нотлох гэж оролдсон гэнэ. Үүнийгээ батлахын тулд Перугийн Үндэсний их сургуулийн антропологч Рожер Зунигаг шинжээчээр урьжээ.
Мексикийн парламентын сонсголд оролцсон эрдэмтэн Зунигагийн мэдэгдсэнээр, тэрбээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд таван "харийн амьтан"-ыг судалсан гэнэ. Мөн Мексикийн парламентад үзүүлсэн харийнхны цогцос нь хүмүүс хийсэн хуурамч зүйл биш хэмээн мэдэгджээ.
"Эдгээр нь жинхэнэ. Эдгээр амьтдын физик эсвэл биологийн төлөвшилд хүний оролцоо огт ороогүй" хэмээн Зунига цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн "харийнхан"-ы гарал үүслийг тайлбарлаж чадахгүй байгаа гэдгээ онцолжээ. Эрдэмтэн Зунига өөрийн мэдэгдлийг батлахаар 11 эрдэмтний захидлыг үзүүлсэн байна.
"Харийнхны цогцос"-той холбоотой хэргийн анхны сонсгол есдүгээр сард Мексикийн парламентад болж байлаа. Энэ сонсголын үеэр Моссан хүн дүрст амьтдын занданшуулсан шарилыг үзүүлсэн юм. Түүний өгүүлснээр эдгээр үлдэгдэл нь 2017 онд Перугаас олдсон, 1000 орчим жилийн настай аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |