Нетаньяху: Олзны хүмүүсийг суллахаас нааш эвлэрэхгүй

ХАМАС бүлэглэлд олзлогдсон Израилын 15 иргэнийг суллах талаар хэлэлцээ хийгдэж байгаа талаарх мэдээллийг олон улсын хэвлэлүүд мэдээлж байлаа. Харин Израилын Ерөнхий сайд Нетаньяху олзны хүмүүсийг суллаагүй цагт гал зогсоохоос татгалзсан гэж DW мэдээлжээ.
ХАМАС бүлэглэл Израил руу халдах үедээ олзолсон хүмүүсийг сулласан нөхцөлд л Газын зурваст гал зогсоох боломжтой гэж Биньямин Нетаньяху дахин онцолсон байна.
"Бүхий л талаас ирж байгаа төрөл бүрийн хуурамч мэдээллийг хаяж, ганц л зүйлийг дахин тодруулъя. Олзонд орсон манай хүмүүсийг суллахаас нааш гал зогсоохгүй" хэмээн Биньямин Нетаньяху мэдэгджээ.
Эргэн сануулахад, өнгөрсөн сарын долооны өглөө ХАМАС бүлэглэл Израил руу гэнэт халдасны улмаас Ойрх Дорнодын сөргөлдөөн хурцадсан юм. ХАМАС-ын алан хядагчид Израил руу цохилт өгч, энгийн иргэдийг хөнөөж, Израилын талаас 1400 хүн амиа алдан, 250 хүн олзлогдсон. Үүний хариуд Израил ХАМАС-т дайн зарлаж, хүн ам шигүү суурьшсан Газын зурваст цохилт өгч, хуурай замын цэргийн ажиллагаа явуулснаар амиа алдсан хүний тоо 10 мянгыг давжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ