Украинд дайны байдлыг гурван сарын хугацаагаар сунгав

Украинд дайны байдлыг гурван сарын хугацаагаар сунгав

Украины Дээд рад ОХУ-ын зэвсэгт хүчин халдан орж ирсний дараа зарласан дайны байдлыг сунгах хуулийн төслийг баталжээ. Энэ талаар РБК мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мээдэлснээр, Украины Парламент дайны байдал болон бүх нийтийн дайчилгааны хугацааг 90 хоногоор сунгаж, 2024 оны хоёрдугаар сарын 14-нийг хүртэл үргэлжлүүлэх хуулийн төслийг дэмжсэн байна. Энэ хуулийн төслийг Украины Ерөнхийлөгч Зеленский парламентад өргөн барьж, улмаар 348 гишүүний 329 нь дэмжсэнээр Украинд ирэх оны хоёрдугаар сарын 14-нийг хүртэл дайны байдал болон бүх нийтийн дайчилгаа үргэлжлэхээр болжээ.

 

Украинд дайны байдал үргэлжилж байх хугацаанд хуулийн дагуу Ерөнхийлөгч, парламент болон орон нутгийн сонгууль зохион байгуулахыг хориглодог. Украины Дээд радын сонгууль 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болох байсан ч дайны байдал зарласан тул сонгуулийг хойшлуулжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ