Европарламентын дэд ерөнхийлөгч асан Алехогийн нүүрэн тус газар нь бууджээ

Европарламентын дэд ерөнхийлөгч асан Алехо Видаль-Квадрас Испанийн нийслэл Мадрид хотноо халдлагад өртжээ. Энэ халдлагын улмаас тэрбээр ноцтой гэмтсэн талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Каталонийн Ардын намын дарга, Европарламентын дэд ерөнхийлөгч асан Алехо Видаль-Квадрас руу нэгэн этгээд халдаж, нүүрэн тус газар нь буудаж, сум эрүүг нь нэвтлэн гарчээ.
Энэ халдлага орон нутгийн цагаар 11 дүгээр сарын есний 13:30 цагт Мадридын төвд болсон бөгөөд өдгөө 78 настай улс төрчийн амь насанд эрсдэл байхгүй гэж эмч нар мэдэгдсэн байна. Цагдаагийнхны мэдэгдсэнээр, халдлагын сэдэл тодорхойгүй, халдлага үйлдсэн этгээдийг баривч чадаагүй байгаа гэнэ.
Гэмт этгээд Алехо Видаль-Квадрас руу мотоциклтэй ойртон ирж, толгойн тус газар нь буудсаныхаа дараа хэргийн газраас зугтаж, унаж явсан мотоциклээ шатаажээ. Тэрбээр энэ хэргийг бусадтай үгсэн тохиролцож үйлдсэн гэж цагдаагийнхан үзэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ