АНУ-д химийн үйлдвэрт дэлбэрэлт болж, гал түймэр гарчээ

АНУ-д химийн үйлдвэрт дэлбэрэлт болж, гал түймэр гарчээ

Америкийн Техас мужийн Шепард хотод байх химийн үйлдвэрт гал гарч, хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. Энэ талаарх мэдээллийг Сан-Хасинто тойргийн эрх баригчид мэдэгдсэнийг CNN дамжулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, үйлдвэр дээр дэлбэрэлт болсны дараа гал гарчээ. Улмаар үйлдвэрийн бүсээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, гал түймрийн улмаас өтгөн утаа дэгдсэн тул ойр орчмын оршин суугчдыг гэрээсээ гаралгүй, агааржуулалтын систем, халаалтыг унтраахыг уриалсан байна. 

 

Осол болсон үйлдвэрт цавуу, будаг арилгах уусгагч үйлдвэрлэдэг аж. Үйлдвэрт 40 хүн ажилладаг, ослын улмаас нэг ажилчин гэмтэж, бага зэрэг түлэгдсэн, бусад нь аюулгүй байгаа гэж үйлдвэрийн захиргаа мэдэгджээ. 

 

Харин аврагчид ослын газраас холгүйхэн орших хувийн сургуулийг нүүлгэн шилжүүлж, 1,6 км радиуст аюулын бүс тогтоон, нэг замыг бүрэн хаасан байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ