CNN, Ройтерсын зурагчдыг ХАМАС-тай үгсэн хуйвалдсан гэж Израил буруутгав
2023-11-10
ХАМАС-ын халдлага эхлэх үеийн гэрэл зураг

Ассошейтед Пресс, CNN, Нью-Йорк Таймс, Ройтерс гэсэн томоохон агентлагуудтай хамтран ажилладаг хэд хэдэн гадаадын гэрэл зурагчныг 10 дугаар сарын долооны өдөр ХАМАС бүлэглэл үйлдсэн халдлагад холбоотой гэж Израил буруутгажээ. Улмаар Израилын эрх баригчид эдгээр гэрэл зурагчидтай холбоотой арга хэмжээ авахыг шаардсан бол нэр дурдагдсан агентлагууд өөрсдийнх нь ажилтнууд гэм буруугүй хэмээн мэдэгдсэн байна. 

 

Израил ийнхүү олон улсын хэвлэл мэдээллийн агентлагуудын гэрэл зурагчдыг буруутгах болсон нь Америкийн Honest Reporting төрийн бус байгууллагаас 11 дүгээр сарын наймны өдөр гаргасан илтгэлтэй холбоотой аж.

 

Энэ илтгэлд Ассошейтед Пресс, CNN, Нью-Йорк Таймс, Ройтерс агентлагуудтай хамтран ажилладаг, Газын зурваст байрладаг гэрэл зурагчид ХАМАС бүлэглэл Израилын өмнөд хэсэгт халдлага үйлдэх үеэр авсан гэрэл зургуудыг нийлүүлсэн нь гэрэл зурагчид халдлага үйлдэгдэх гэж байгаа талаар урьдаас мэдэж байсан, энэ халдлагатай холбоотой байж болзошгүй гэсэн хардлага төрүүлж байгаа хэмээн онцолсон байна. 

 

HonestReporting төрийн бус байгууллагаас гаргасан илтгэлд, 10 дугаар сарын долооны өглөө эрт сэтгүүлчид Газын зурвасын хилийн бүсэд байсан нь "ноцтой ёсзүйн асуудлыг араасаа дагуулж байгаа"-г онцолжээ.

 

"Сэтгүүлчид алан хядагчидтай урьдчилан тохиролцолгүйгээр, санаандгүй явж байгаад өглөө эрт  Газын зурвасын хил дээр оччихсон гэж таамаглаж болох уу? Эсвэл энэ нь тэдний төлөвлөгөөний нэг хэсэг байсан юм уу? Гэрэл зурагчид юу болох гэж байгаа талаар мэдээгүй байсан ч гэлээ тэд хил зөрчиж байна гэдгээ ойлгоогүй байсан юм уу? Хил зөрчиж байгаагаа ойлгосон бол энэ талаар мэдээллийн агентлагууддаа хэлсэн болов уу?" хэмээх асуултуудыг энэ тайланд хөндөн тавьжээ. Үүний зэрэгцээ  HonestReporting гэрэл зурагчин Хасан Эслай Газын зурваст ХАМАС бүлэглэлийн удирдагч  Яхья Синвартай хамт авахуулсан зургийг гаргаж ирсэн байна.

 

Энэ тайлан гарсны дараа Израилын Засгийн газрын хэвлэлийн алба эдгээр гэрэл зурагчид ажилладаг хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлагад яаралтай захидал илгээн, тайлбар хүсчээ. Гэсэн ч редакциуд энэ захидалд хариулт өгөөгүй тул нэр дурдагдсан агентлагуудын төлөөлөгчид "хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн хамсаатан" гэсэн дүгнэлтэд хүргэж байна гэж Израилын эрх баригчид мэдэгджээ. 

 

"Энэ бол мэргэжлийн ёсзүйг зөрчсөн хэрэг. Үүнтэй холбоотойгоор шуурхай арга хэмжээ авахыг шаардаж байна" хэмээн Израилын Засгийн газар мэдэгджээ. 

 

Түүнчлэн, Израилын Харилцаа холбооны сайд Шломо Кархи "Нью-Йорк Таймс" сонинд захидал илгээн, энэ сонины гэрэл зурагчид болон бусад ажилтнууд халдлагын талаар урьдаас мэдэж байсан гэж захидалд онцлоод, энэ хэрэгтэй холбоотой мөрдөн шалгалт хийхийг сонины редакцид уриалсан байна.

 

"Танай ажилтнууд Израилын өмнөд хэсэгт болсон эмгэнэлт үйл явдалтай холбоотой байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсанд ихээхэн санаа зовнин энэхүү захидлыг бичиж байна. Танай байгууллагын зарим хүн энэхүү аймшигт үйлдлийн талаар урьдаас мэдэж, гэмт хэрэгтнүүдтэй холбоотой байсан гэсэн мэдээллийг бид авлаа. Нөхцөл байдал ноцтой тул нэн яаралтай, нарийвчлан шалгаж, хариу арга хэмжээ авах ёстой" хэмээн Кархи захидалдаа бичжээ.

 

Энэ шаардлагад "Нью-Йорк Таймс" сонин ямар нэг хариу өгөөгүй бол Ассошейтед Пресс болон Ройтерс агентлагууд ажилтнууд нь ХАМАС бүлэглэлийн халдлагыг урьдаас мэдэж байсан гэдгийг үгүйсгэсэн байна.

 

Ассошейтед Пресс сонин тухайн үеийн халдлагын талаарх эхний  гэрэл зургийг ХАМАС-ын халдлага эхэлснээс цаг гаруйн дараа хүлээн авсан, Ассошейтед прессийн нэг ч ажилтан хил нэвтрээгүй хэмээн мэдэгджээ. Харин Ройтерс агентлаг мэдэгдэл хийхдээ, 10 дугаар сарын долооны өглөө хил орчимд байсан, өмнө нь агентлагтай харилцаж байгаагүй хоёр чөлөөт гэрэл зурагчнаас гэрэл зураг худалдан авсан гэдгийг онцолсон байна. Мөн эдгээр зургуудыг халдлага үйлдэгдсэнээс хойш хоёр цагийн дараа авсан гэдгийг цохон тэмдэглэжээ. CNN агентлаг тайланд дурдагдсан гэрэл зурагчидтай холбоогоо тасалсан гээд гэхдээ сэтгүүлчийн ажилд эргэлзэх шалтгаан байгаагүй хэмээн онцолсон байна.

 

Эргэн сануулахад, Израил, ХАМАС-ын дайн 10 дугаар сарын долооны өдөр эхэлсэн юм. ХАМАС бүлэглэл Израилын өмнөд хэсэг рүү гэнэт халдаж, 1,4 мянган хүний аминд хүрсэн бол ЦАХАЛ-ын хариу цохилтын улмаас Газын зурваст 10 мянга гаруй хүн амиа алдаад байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
albertajanice17:
After futile attempts to recover my stolen Bitcoin, I turned to the vast expanse of the internet for answers. Hours of late-night scrolling led me to stumble across a shining beacon of hope – CYBER GENIE HACK PRO. Their name alone intrigued me. I mean, who wouldn't want a cyber wizard by their side in a time of digital crisis? With my hopes cautiously rekindled, I mustered up the courage to reach out to these mystical cryptocurrency recovery experts. I fired off an email, desperately pleading for their assistance. Little did I know that this would mark the beginning of an extraordinary partnership. Let me tell you, dear readers, CYBER GENIE HACK PRO didn't disappoint. With their impeccable expertise and specialization in all things cyber recovery, they quickly grasped the margin… Cybergenie(@)Cyberservices(.)Com https://cybergeniehackpro.xyz/
2023-11-11
Шаагаад байгаарай, Харин ч Израйлийг галаа зогсоо гэж гуйгаад байхад. Арабчууд хэзээ ч хоорондоо нэгдэхгvй
2023-11-10
Иргэн:
4000 хүүхэд, 3000 эмэгтэй хүн амиа алдсан. Газын зурваст 2 сая хүн усгүй, хоолгүй бөмбөгдүүлээд л …. Арабын ертөнц Израилыг дуусгах яриа өрнөөд л ..
2023-11-10
Шаагаад байгаарай, Харин ч Израйлийг галаа зогсоо гэж гуйгаад байхад. Арабчууд хэзээ ч хоорондоо нэгдэхгvй
Хүрэлсүх:
Ер нь бол хүүхдээ мэдээ оронгуут нь Израйлчууд болоод бусад шашинтнуудыг алж бай гэж сургадаг их л эвгүй шашин даа, манай казахууд харин арай зөөлөн сунит урсгалыг нь шүтдэг
2023-11-10
хамас дайн эхлэхдээ ялагдвал олноороо алуулна гэдгээ тооцоогүй юм уу үхсэнээхийж дайн хийсийн . дайн 1 эхэлбэл 1нээ устгаж байж дуусдаг муу тоглоом гэж мэддэггүй тэнэгүүд үү
2023-11-10
лалынхан бусад шашинтнуудыг устгах зорилготой . тиймээс израйлчуудыг дэмжинээ
2023-11-10