Биткоины үнэ огцом өсчээ

Биткоины үнэ огцом өсчээ

Биткоины үнэ 2022 оны тавдугаар сарын зургааны өдрөөс хойш анх удаа 36 мянган долларыг давжээ. Энэ талаар Coindesk цахим хуудаснаас авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг мэдээлсэн байна. 

 

Тодруулбал, Улаанбаатарын цагаар 11 дүгээр сарын есний 07:47 цагт биткоины үнэ 1,73 хувиар өсөж, 36 031 долларт хүрсэн бол дөрвөн минутын дараа өсөлт саарч, биткоины үнэ 35 758 долларт хүрчээ. Биткоины үнэ хамгийн сүүлд 2022 оны тавдугаар сарын зургааны өдөр 36 мянган долларыг давж байв. 

 

MicroStrategy компанийн үүсгэн байгуулагчдын нэг Майкл Сэйлор цаашид биткоины үнэ арав дахин нэмэгдэж магадгүй хэмээсэн байна. Түүний өгүүлснээр, урт болон дунд хугацааны ирээдүйд криптовалютын эрэлтийн өсөлт биткоины ханш нэмэгдэхэд нөлөөлөх гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
hyalbar argaar mungu olj genet bayajih hyseltei shunaltanguudiig bvv urialan duud.shal hudlaa shvv
2023-11-09
80955877SEKSER TAICHI
2023-11-09
ANYSDN80855877
2023-11-09
Үнэн:
Иим мэдээлииг энэ төрлиин хулгаачууд тэдниии бөгснии цаасууд түгээдэг
2023-11-09
Зочин:
Ийм тархи угаасан мэдээлэлд итгэж харанхуй оркууд мөнгөө койн руу шилжүүлж луйвардуулна даа. Койн бол барууны орнуудын мөнгө угаах хэрэгсэл.
2023-11-09