1970 оноос хойш нэг ч бараа зараагүй дэлгүүр

1970 оноос хойш нэг ч бараа зараагүй дэлгүүр

Их Британийн Солташд нэгэн сонирхолтой дэлгүүр байдаг талаар Тhe Mirror мэдээлжээ. Фрэнк Эллиоттийн энэ дэлгүүр 70 жил үйл ажиллагаа явуулж, улмаар эзэн нь шинэ валютаар худалдаа хийхийг хүсээгүй тул 1970-аад оны эхээр хаагдсан аж. 

 

Эллиоттын дэлгүүр 1902 онд нээгдэж, 1971 онд нэг мөр хаагджээ. Тухайн үед 72 настай байсан дэлгүүрийн эзэн Фрэнк Эллиот Британийн шинэ валютаар гүйлгээ хийхийг хүсээгүй тул дэлгүүрээ хаасан аж. Ингээд 1995 онд бие барах хүртлээ дэлгүүрийнхээ өнгө төрхийг хэвээр нь хадгалж үлдээсэн гэнэ.

 

Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд зарагдаагүй, өөрчлөгдөөгүй энэ дэлгүүр музейн үүрэг гүйцэтгэх болсон аж. Дэлгүүрт Guinness, Rowntree's, Princes Salmon зэрэг брэндүүдийн бүтээгдэхүүнүүд одоо хүртэл байх бөгөөд 1970-аад оны хэв маягийг үзэх гэсэн жуулчид тасардаггүй гэнэ. 

 

Одоо энэ дэлгүүрийг музей болгон ашиглах ажлыг хариуцдаг сайн дурынхны нэг болох 73 настай Жерри Свитсийн өгүүлснээр Эллиоттын дэлгүүр ХХ зууны амьдралыг олж харах өвөрмөц газар болжээ.

 

"Энэ байшин нийгмийн түүхийн хосгүй нэгэн хэсэг, нууцыг агуулдаг. Фрэнк Эллиотт 1902-1995 оны хооронд гээд бүхий л амьдралынхаа туршид гэр бүлийнхнийхээ хамт энэ дэлгүүрт амьдарсан. Олон өөрчлөлт гарч байсан ХХ зуунд хүмүүс хэрхэн амьдарч байсныг энэ байшин харуулдаг юм. Фрэнк бол хуучны жин хэмжүүр, валют ашиглаж сурсан ахмад насны жентельмен байлаа. Тиймээс тооцооллын систем өөрчлөгдсөний дараа тэрбээр энэ системийг ашиглахыг хүсээгүй. Тэр бусдын адил шинэчлэлийг дагахыг хүсээгүй. Тэр бусад олон хүний адилаар өөрчлөлтөөс айж байсан. Энэ бол соёл ахуйтай холбоотой хэрэг" хэмээн Жерри өгүүлжээ. 

 

Хэдийгээр дэлгүүр хаагдсан ч энд тухайн үеийн бараа бүтээгдэхүүний нөөц өмнөх хэвээрээ л хадгалагдаж үлдсэн байна. Хотын зөвлөл ямар ч бараа бүтээгдэхүүн зардаггүй энэ дэлгүүрээс бизнес эрхлэлтийн татвар авах гэж олон жил хичээсэн ч Жерри шүүхэд хандан, үргэлж ялалт байгуулсаар иржээ.

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

albertajanice17:
After futile attempts to recover my stolen Bitcoin, I turned to the vast expanse of the internet for answers. Hours of late-night scrolling led me to stumble across a shining beacon of hope – CYBER GENIE HACK PRO. Their name alone intrigued me. I mean, who wouldn't want a cyber wizard by their side in a time of digital crisis? With my hopes cautiously rekindled, I mustered up the courage to reach out to these mystical cryptocurrency recovery experts. I fired off an email, desperately pleading for their assistance. Little did I know that this would mark the beginning of an extraordinary partnership. Let me tell you, dear readers, CYBER GENIE HACK PRO didn't disappoint. With their impeccable expertise and specialization in all things cyber recovery, they quickly grasped the margin… Cybergenie(@)Cyberservices(.)Com https://cybergeniehackpro.xyz/
2023-11-11