Израил, ХАМАС олзны хүмүүсийг палестин хоригдлуудаар солилцов
Баасан болон бямба гарагт ХАМАС-ын тал 41 олзны хүнийг сулласны хариуд Израил шоронгоос 78 палестин хүн сулласан байна. ХАМАС-ын олзноос суллагдсан хүмүүсийн 26 нь Изриалын иргэн, 14 нь Таиландын харин нэг нь Филлипинийн иргэн байжээ. Цаашлаад, ням гарагт олзны хүмүүсийг палестин хоригдлуудаар солилцох ажиллагааны гуруав дахь шат хэрэгжиж, Израилын 13 иргэн олзноос суллагдсаны хариуд Палестины 39 хоригдлыг сулласан байна.