Газын зурваст дайн эхэлснээс хойш амиа алдсан иргэдийн тоо 14854-д хүрсэн талаар ХАМАС бүлэглэлийн төлөөлөгчид мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулжээ.
ХАМАС-ын Засгийн газрын мэдэгдсэнээр, амиа алдсан 14854 хүний 6150 нь хүүхдүүд, 4000 нь эмэгтэйчүүд байгаа аж. Мөн дайны үеэр шархадсан хүний тоо 36 мянгыг давжээ. Энэ мэдээлэл гарахаас өмнө, мягмар гарагт Газын Эрүүл мэндийн яам мэдээлэл хийж, 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар амиа алдсан хүний тоо 14128 болж, 33 мянган хүн шархадсан гэдгийг онцолж байлаа.
Израилын тал амиа алдсан хүмүүсийн талаарх ХАМАС-ын тоон мэдээлэл эргэлзээтэй гэж үздэг бол Палестины эх сурвалжууд болон олон улсын хүний эрхийг хамгаалагчид Газын Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээлэлд амиа алдсан хүний тоог нэмж хэлдэггүй, харин ч эсрэгээрээ амиа алдсан хүн бүрийг бүртгэж амжихгүй байгаа тул яамнаас гаргасан тоон мэдээллээс ч их хүн амиа алдсан байж болзошгүй гэж үздэг юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |