Шинэ Зеландаас Австралид нисэж ирсэн 77 настай эмэгтэйн цүнхнээс хачиртай талх илэрсний төлөө Австралийн гаалийн ажилтнууд асар өндөр торгууль ногдуулжээ. Энэ талаарх yahoo.news мэдээлсэн байна.
Өндөр настан идэж явсан тахианы махтай хачиртай талхаа цүнхэндээ хийгээд мартсан байна. Харин хилээр нэвтрэхэд аливаа төрлийн махан бүтээгдэхүүн авч яваа бол гаалийн мэдүүлэгт заавал бөглөх журамтай байдаг аж. Өндөр настан Квинслендэд газардаж, гаалийн хяналтаар ороход түүний цүнхнээс хачиртай талх гарч ирснээр гаалийн ажилтнууд хил нэвтрэх журмыг зөрчсөн гэж үзэн 3300 австрали долларын торгууль ногдуулсан байна.
Өндөр настан эмэгтэй гомдол гаргасан ч амжилт ололгүй, торгуул төлөхөөс өөр аргагүй үлдээгүй гэнэ. Өөрийнх нь хувьд асар өндөр торгуулийг яаж төлөхөө мэдэхгүй байсан өндөр настан хэдэн шөнийг нойргүй хонож өнгөрүүлсэн гэнэ. Харин нэрээ нууцалсан нэгэн эр өндөр настны өмнөөс торгуулийг нь төлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |