Газын зурваст гал зогсов
2023-11-24

ХАМАС, Израил гэсэн сөргөлдөгч талууд Катарын зуучлалтайгаар хийсэн, Газын зурваст дөрөв хоногийн хугацаанд гал зогсоох тохиролцоо үйлчилж эхэлсэн талаар The Times of Israel сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ХАМАС бүлэглэл эхний ээлжинд олзны 13 хүнийг суллах бөгөөд Израил хариуд нь "тодорхой тооны" палестин хоригдол суллах аж. Баасан гарагийн туршид Газад барьцаалагдсан 50 эмэгтэй, хүүхдийг суллах бол Израил хариуд нь 150 палестин хоригдлыг суллах юм. 

 

Хэлэлцээр зөрчилгүйгээр үргэлжилвэл ХАМАС-ын олзонд 190 хүн үлдэх юм. Цаашлаад, тохиролцооны дагуу, нэг өдрийн хүмүүнлэгийн завсарлаг авсны хариуд олзны 10 хүнийг суллах юм байна. Олзны хүмүүс Израилын нутаг дэвсгэрт ирсэн хойно л тэдний ар гэрт мэдэгдэх аж. Энэ нь олзны хүмүүсийн ар гэрт "хоосон найдвар" төрүүлэхээс зайлсхийлсэн алхам гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин