"Моцартын сүүлчийн цайз"-ыг дуудлагаар худалдана
2023-11-24

Австрийн Ступпад байх 900 жилийн настай, "Моцартын сүүлчийн цайз" хэмээн нэрлэгддэг цайзыг дуудлагаар худалдахаар болжээ. Энэ талаарх мэдээллийг Мир24 суваг дамжуулсан байна. 

 

Энэ цайзад Вольфганг Моцарт "Реквием"-ээ бичиж эхлэн, нас барсных нь дараа шавь нь энэ бүтээлийг дуусгасны дээр энэ бүтээл цайзад удаан хугацаанд хадгалагдаж байсан аж. Цайзыг Франц фон Вальзегг эүэмшдэг байсан бөгөөд тэрээр 1791 оны хоёрдугаар сард таалал төгссөн эхнэр Анна фон Фламбергийн дурсгалд зориулж гашуудлын хөгжим бичих захиалгыг Моцартад өгч байжээ. 

 

Моцарт хөгжмөө насан эцэслэтлээ бичсэн ч дуусгаж чадаагүй аж. Улмаар Моцартын шавь Франц Ксваер Зюсмайр бүтээлийг дуусгаж, 1792 онд хөгжмийн нот бүхий гар бичмэлийг Вальзегт өгч, бүтээл 1830 он хүртэл энэ цамхагт хадгалагдаж байжээ. 

 

Тавин өрөөтэй, цэцэрлэгт хүрээлэн, "Реквием" сүм, тоглолтын танхимтай энэ цайзыг Рейнхард болон Рита Зеллингер нар худалдан авсныхаа дараа цайзыг засаж сэлбэн, Моцарт болон сонгодог хөгжимд дурлагчдын очих дуртай газар болгосон байна. Тэд ийнхүү цайзыг засаж тохижуулсныхаа дараа "Моцартын сүүлчийн цайз" хэмээн нэрлэжээ.

 

Энэ цайзын эхний үнэ 13,1 сая доллар бөгөөд цахим дуудлага худалдаа 12 дугаар сарын 1-14-ний хооронд болох юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин