Нью-Йорк хотын даргыг хүчирхийлэлд буруутгажээ
2023-11-24

Нью-Йорк хотын дарга Эрик Адамсыг бэлгийн хүчирхийлэл, бусдын биед халдсан хэрэгт нэгэн эмэгтэй буруутгаж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ талаарх мэдээллийг NBC суваг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Эрик Адамс өөрт нь 1993 онд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн гэж нэхэмжлэл гаргасан эмэгтэй хохирлын нөхөн төлбөр болгож 5 000 000 доллар шаардаж байгаа аж. Эмэгтэйн өгүүлснээр, Адамс цагдаагийн ахмад байхдаа түүн рүү бэлгийн халдлага үйлдэж, улмаар эмэгтэй бие махбодь, сэтгэл санааны гэмтэл авсан  гэнэ.

 

Харин хотын дарга болохоосоо өмнө Нью-Йоркийн цагдаагийн газарт 20 гаруй жил ажилласан Адамс үүнийг няцааж байгаа аж. Түүний өгүүлснээр, нэхэмжлэл гаргасан эмэгтэйг огт танихгүй, түүнийг буруутгасан нь гүтгэлэг гэнэ. Мөн Адамсыг хотын захиргааны төлөөлөгчид ч дэмжиж, Адамс цагдаа байхдаа ямар ч хүнд хор хохирол учруулахгүй байсан хэмээн мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин