Газын зурвасын хойд хэсэгт байрлах Бейт-Лахия суурин газарт байх Индонезийн эмнэлэг рүү Израилын арми довтолж байгаа талаар Газын зурвасын Эрүүл мэндийн яамнаас авсан эх сурвалжтайгаар Аль Жазира суваг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Израилын арми эмнэлэг рүү довтолж, халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, гурван хүн шархадсан байна. Түүнчлэн гурван хүнийг Израилын цэргүүд баривчилжээ.
Аль Жазира суваг 2,5 мянга гаруй хүн хоргодож байгаа Индонезийн эмнэлгийг Израилын цэргүүд бүсэлсэн гэж энэ сарын 21-ний өдөр гарсан мэдээлж байлаа. Харин Израилын тал Газын зурвас дахь олон эмнэлэг, тэр дундаа Индонезийн эмнэлгийг ХАМАС бүлэглэл хээрийн штаб, газар доорх нуувч болгон ашигладаг тул ажиллагаа явуулж байгаа хэмээн мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |