Газын зурвасын хойд хэсэгт байх, НҮБ-ын Палестин дүрвэгчдэд туслах Ойрх Дорнодын агентлагийн сургуулийн барилга Израилын армийн пуужингийн цохилтод өртжээ. Энэ цохилтын улмаас 30 гаруй хүн амиа алдсан гэж Al Mayadeen суваг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Жебали хуаран дахь Абу Хусейн сургууль хэдэн мянган хүний хоргодох байр болж байсан гэнэ. Улмаар пуужингийн цохилтын улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 100 хүн шархадсан гэж Палестины Улаан хавирган сар нийгэмлэгийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр, цохилтын улмаас хүнд шархадсан хүн олон байгаа тул амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй гэнэ.
Энд дуулгахад, Палестин дүрвэгчдэд туслах Ойрх Дорнодын агентлагийн ерөнхий комиссар Филиппи Лаззарини 11 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдэл хийхдээ, дайн эхэлснээс хойш тус агентлагийн хоргодох байруудад байсан хүмүүсээс 176 нь амиа алдаж, 800 хүн шархдсан гэдгийг онцолж байлаа. Одоо Газын зурвасын хойд хэсэгт байх тус агентлагийн сургуулиудад 160 мянган хүн хоргодож байгаа, харин Газын зурвас даяар байх агентлагийн объектуудад 690 мянга гаруй хүн хоргодож байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |