Газын зурваст дайн эхэлснээс хойш сар гаруйн дараа сөргөлдөгч талууд олзны хүмүүсийг солилцох, хүмүүнлэгийн тусламж хүргэх зорилгоор дөрвөн өдрийн туршид гал зогсоохоор болсон. Энэ өдрүүдэд Египет өдөр бүр Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж хүргэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Тодруулбал, Израил, ХАМАС-ын хооронд гал зогсоох тохиролцоо хүчин төгөлдөр болсны дараа хүмүүнлэгийн тусламж бүхий 200 ачааны машиныг өдөр бүр Газын зурвас руу илгээхээр төлөвлөж байгаа гэж Египетийн Төрийн мэдээллийн албаны тэргүүн мэдэгдсэнийг Ройтерс агентлаг дамжуулсан байна. Үүний зэрэгцээ гал зогсоох дөрвөн өдрийн туршид Египет өдөр бүр 130 мянган литр дизель түлш нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Газын зурваст түр гал зогсоох тохиролцоо орон нутгийн цагаар 11 дүгээр сарын 24-ний 07:00 цагт хүчин төгөлдөр болох юм. Энэ тохиролцооны хүрээнд ХАМАС-т озлогдсон хүмүүсийг палестин хоригдлуудаар солилцох бөгөөд ХАМАС-ын олзноос 50 хүн, Израилын шоронгоос 150 палестин хоригдол суллагдах аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |