Энэ сарын 19-ний ням гарагт Ромын пап Франциск трансжендер биеэ үнэлэгчид болон 1000 орон гэргүй хүнийг Ватиканд хүлээн авч уулзжээ. Энэ талаар Ассошейтед пресс агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн ням гарагт Каталоик сүм Дэлхийн ядуусын өдөрт зориулан үдшийн зоог зохион байгуулжээ. Энэ зоогт уригдсан хүмүүсийн нэг болох Колумбийн трансжендер эмэгтэй Андреа Паола пап Франциск өөр шиг нь хүмүүст сүмийн хаалгыг нээсэнд баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
"Өмнө нь сүм бидний хувьд хаалттай байсан. Тэд биднийг хэвийн бус хүмүүс гэж үзэж, бидэнд чөтгөр шүгэлсэн гэж боддог байсан юм" хэмээн тэрбээр сэтгүүлчид ярьжээ.
Энд дуулгахад, Ромын пап Франциск Ватиканы баримт бичигт өөрчлөлт оруулж, зарим тохиолдолд трансжендер хүмүүсийг загалмайлж болно, мөн тэд загалмайлсан эцэг эх болж, хуримын гэрчээр оролцож болно гэсэн заалт тусгасан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |