Өнөөдөр Израил, ХАМАС-ын тохиролцооны дагуу Газын зурваст гал зогссон. Энэ нь улс төрийн ялалт гэж ХАМАС бүлэглэлийн улс төрийн товчооны тэргүүн Исмаил Хания мэдэгдсэнийг ISNA дамжуулжээ.
"Гал зогсоож байгаа нь манай хүчний амжилтын үр дүнд бий болсон улс төрийн ялалт" хэмээн Хания цохон тэмдэглэсэн байна.
ХАМАС, Израилын хооронд 47 өдөр дайн үргэлжилсний дараа 11 дүгээр сарын 24-ний орон нутгийн цагаар 07:00 цагт хоёр талын гал зогсоох хэлэлцээ хүчин төгөлдөр болсон юм. Энэ эвлэрэл дөрөв хоногийн хугацаагаар үргэлжилж, энэ үеэр ХАМАС олзны 50 хүнийг суллаж, үлдсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэхийн тулд Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчдийг уулзуулах аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |