Пелетэй салах ёс хийх арга хэмжээнд 150 мянган хүн оролцжээ
Өнгөрсөн оны сүүлээр хорт хавдрын улмаас таалал төгссөн, домогт хөлбөмбөгчин Пелег оршуулах ёслол мягмар гарагт Бразилд болсон талаар Ассошейтед пресс агентлаг мэдээлсэн байна.
Өнгөрсөн оны сүүлээр хорт хавдрын улмаас таалал төгссөн, домогт хөлбөмбөгчин Пелег оршуулах ёслол мягмар гарагт Бразилд болсон талаар Ассошейтед пресс агентлаг мэдээлсэн байна.
Тодруулбал, Дубайд болсон шинэ жилийн үдэшлэгт Валерий Меладзе оролцож байгааг харуулсан дүрс бичлэг цахим орчинд тархсан байна. Энэ бичлэгийг хийсэн хүн дуучинд хандан "Украин мандтугай" гэсэн үг хэлэхийг хүсжээ. Үүний хариуд Меладзе амнаасаа микрофоноо холдуулаад "Баатрууд мандтугай" хэмээн хэлээд нүдээ ирмэсэн байна. Меладзег ийнхүү хариу өгсний дараа бичлэг хийж байгаа хүн түүнийг биширч байгаагаа хэлэн хашгирахад дуучин тайвшрахыг хүсэн "бид энд улс төрөөс ангид байна" хэмээн өгүүлжээ.
Киргизийн эрх баригчид уран бүтээлчид ам барьж дуулахыг хоригложээ. Энэ талаар Соёл, мэдээлэл, спорт, залуусын бодлогын яамны хэвлэлийн алба мэдээлснийг Коммерсант агентлаг дамжуулжээ.
Хятадад коронавирусийн халдвартай тэмцэх хатуу хязгаарлалтыг цуцалсны дараа өвчний дэгдэлт эрчимжиж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, Хятадад эмнэлгүүд дүүрч, нэн шаардлагатай эм бэлдмэлүүд хомстжээ.
Өнгөрсөн оны намраас олон салбарынхан цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардан Их Британид ажил хаяж байсан. Энэ удаад төмөр замчдын ажил хаялт эхэлсэн бөгөөд нэгдүгээр сарын гуравны өдөр эхэлсэн энэ ажил хаялт таван өдөр үргэлжилнэ гэж AFP агентлаг мэдээлсэн байна.
Цар тахлаас өмнө жилд 500 мянга орчим хятад жуулчин хүлээж авдаг байсан Марокко улс Хятадаас ямар ч жуулчин нэвтрүүлэхгүй гэж мэдэгдсэн. Ингэснээр Хятадаас жуулчин хүлээн авахыг хориглосон цорын ганц улс болж байна. Харин Швед, Австрали зэрэг орнууд энэ долоо хоногт багтаж зохих журмыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Латвийн эрх баригчид аялал жуулчлалын татварыг нэвтрүүлэхээр зэхэж байсан ч коронавирусийн цар тахлын улмаас хойшлуулж байв. Харин энэ оноос эхлэн жуулчдад ногдуулах татвар авч эхэлсэн бөгөөд насанд хүрсэн нэг жуулчин Рига хотод аялахдаа хоног тутамд нэг еврогийн татвар төлөх аж.
Хятадыг коронавирусийн халдварын дэгдэлттэй тэмцэхэд нь туслах зорилгоор коронавирусээс сэргийлэх вакциныг үнэ төлбөргүй нийлүүлэх саналыг Европын холбоо тавьжээ. Энэ талаар Европын албан тушаалтнуудаас авсан эх сурвалжтайгаар Financial Times сонин мэдээлсэн байна.
Узбекистанд 19 хүүхдийн аминд хүрсэн сиропон эмийг Энэтхэгт үйлдвэрлэхээ зогсоожээ. Узбект Энэтхэгт үйлдвэрлэж, тус улсад экспортлосон "Док-1Макс" сиропон эмний найрлагад багтсан хорт бодисоос болж 19 хүүхэд амиа алдсан нь тогтоогдсон юм.
XVI Бенедиктийг сүүлчийн замд нь үдэх ёслолын эхний өдөр Ватиканы Гэгээн Петрийн сүмд 65 мянган хүн иржээ. Ватиканы эрх баригчид салах ёс хийхээр өдөрт ирэх хүний тоог 30-40 мянга гэж тооцоолж байсан талаар Коммерсант мэдээлсэн байна.
Шинэ жилийн шөнө буюу нэгдүгээр сарын нэгэнд шилжих шөнө Москва хотод байх цэргийн комиссарын газрыг шатаахыг завдсан хэрэг гарчээ. Энэ талаар BAZA сайт мэдээлсэн байна.
Хятадын мужуудад эмнэлгүүдийн шинэ жилийн амралтыг цуцалжээ. Хятадын олон хотод байх эрүүл мэндийн байгууллагууд шинэ жилийн баярын үеэр илүү цагаар ажиллаж, коронавирусийн халдвартай тэмцэж байгаа талаар Global Times сонин мэдээлсэн байна.
Эргэн сануулахад, ОХУ-ын Ерөнхийлөгч есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа энэ улсын иргэд олноор хилийн чанадыг зорьсон. Дайчилгаа зарласны дараа манай улсын хилээр гэхэд л 6000 орчим хүн нэвтэрсэн гэх мэдээлэл бий. Дайчилгаа эхэлснээс хойш нийтдээ 400 мянга орчим хүн эх орноосоо явсан гэж барууны орнуудын засгийн газраас авсан эх сурвалжтайгаар Германы Frankfurter Allgemeine Zeitung сонин мэдээлж байлаа. Өнгөрсөн оны есдүгээр сарын 21-ний өдөр эхэлсэн хэсэгчилсэн дайчилгаа 10 дугаар сарын сүүлээр дууссан талаар Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Путинд илтгэж байв. Дайчилгааны явцад төлөвлөж байсны дагуу 300 мянган хүнийг цэрэгт татсан тул ийнхүү дайчилгааны ажлыг дуусгасан гэж Оросын эрх баригчид мэдэгдсэн юм.
Хятадад коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаа хэдий ч тус улс энэ сарын наймны өдрөөс хилээ нээхээр болсон. Эрх баригчид нь ийм мэдэгдэл хийсэн өдрөөс л хятадууд аяллын тасалбар, онгоцны тийз захиалах нь огцом нэмэгдэж байв. Хятад хилээ нээж жуулчид гадаад орныг зорих боломжтой болсон энэ үед халдварын тархац өндөртэй газраас коронавирусийн шинэ хувилбарууд зөөвөрлөгдөн орж ирэхээс сэрэмжилсэн улс орнууд ээлж дараалан холбогдох арга хэмжээг авсаар байна.
ВВС агентлаг болон Медиазона хэвлэл хамгийн сүүлд 12 дугаар сарын есний өдөр Оросын цэргийн бие бүрэлдэхүүний хохирлын талаар мэдээлж байлаа. Тухайн үед 10 мянган цэргийн алба хаагч амиа алдсанаас 430 нь дайчлагдсан эрчүүд байсан гэж хэвлэлүүд ноцолж байв. Тэдний 36 нь цэргийн анги нэгтгэлийн нутагт буюу фронтод очихоосоо ч өмнө амиа алджээ. Амиа алдсан шалтгаанууд нь зүрхний шигдээс, золгүй явдал болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн явдал байсан гэнэ.
Украины Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Валерий Залужный 2022 оны үр дүнг тайлагнажээ. Түүний мэдэгдсэнээр, дайн эхэлснээс хойших 10 сарын хугацаанд Украин улс Орос түрэмгийллээ эхлэхээс өмнө болон дараа нь эзэлсэн нутгийн 28 хувийг чөлөөлж чадсан гэнэ. Үүнд Крым, Донецк, Луганскийн эзлэгдсэн нутгууд ч багтаж байгаа аж.
Гадна талаас нь харахад зочид буудал мэт харагдах, 25 мянга гаруй цогцосыг багтаадаг энэ өндөр барилга ой мод, нуга, хүрхрээгээр хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт газар байрладаг аж. Одоогоос 19 жилийн өмнө Пеле энэ оршуулгын цогцолборт өөрийг нь оршуулах хэсэг худалдан авчээ. Энэ цогцолборт шарилыг түр хугацаанд байрлуулдаг бөгөөд гурван жилийн дараа ар гэрийнхэн нь чандарыг авч, аль нэг сүмд дахин оршуулах ёстой байдаг аж.
Дубайн эрх баригчид согтууруулах ундааны худалдаанд ногдуулдаг 30 хувийн татварыг 2023 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн цуцалжээ. Энэ талаар Ассошейтед пресс агентлаг мэдээлсэн байна.
Австралийн Квинслендийн орчимд хоёр нисдэг тэрэг мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Энэ ослын дараа нэг нисдэг тэрэг газардсан бол нөгөө нь сүйрсэн гэж РИА Новости агентлаг мэдээлсэн байна.
Бразилд Луис Инасиу Лула Да Силвагийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол боллоо. Тэрбээр тангараг өргөх ёслолоо Пелегийн дурсгалыг хүндэтгэж нэг минут дуугаа хурааснаар эхлүүлсэн талаар МИР24 мэдээлжээ.