Эль Чапогийн хүү, хар тамхины наймаачин Овидио Мексикт баривчлагджээ
Эль Чапо хочит, алдарт хар тамхины бүлэглэлийн толгойлогч Хоакин Гусманы хүү Овидио Гусманыг баривчилсан талаар Мексикийн эрх баригчид мэдэгджээ.
Эль Чапо хочит, алдарт хар тамхины бүлэглэлийн толгойлогч Хоакин Гусманы хүү Овидио Гусманыг баривчилсан талаар Мексикийн эрх баригчид мэдэгджээ.
Хятад улс 2023 онд 60 гаруй сансрын нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Энэ талаар Хятадын Агаар сансрын шинжлэх ухаан-техникийн корпораци мэдэгдсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Орос ийнхүү эвлэрэх санал нэрийн дор Украин, Европын эсрэг түрэмгийллийн "шинэ давалгаанд бэлдэх гэж байна" хэмээн Володимир Зеленский үзэж байгаа аж. Гал зогсоох дэглэмийн үеэр Орос улс фронтын шугман дээрх байршлаа хүч нэмэгдүүлэхийн тулд ийм санал тавьсан гэж Украины Ерөнхийлөгч мэдэгджээ
Хэдийгээр халдварын дэгдэлт огцом нэмэгдсэн ч Хятад улс ковидын тохиолдлын хоногийн мэдээллийг зарлахаа больсны дээр 2019 оны сүүлээс хойш "тас түгжсэн хаалгаа" нээхээр болсон юм. Харин энэ нь дэлхийн улс орнуудад ихээхэн эрсдэл дагуулсан хэрэг болж, дэлхий даяар Хятадаас халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэрэмжлэн Хятадаас ирэх хүмүүст хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлэн зарим нь энэ асуудлыг хэлэлцэж байна.
ОХУ бусдын нутагт эхлүүлсэн дайнаа үргэлжлүүлсээр 11 сар орчмын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Орос, Украин хоёр тал аль аль нь ихээхэн хохирол амссан юм. Бие бүрэлдэхүүний асар их хохирол амссан Орос улс цэргийн дайчилгаа зарлан хохирлоо нөхсөн ч фронт руу явсан дайчлагдсан эрчүүд амиа алдсаар байгаа талаарх мэдээллүүд гарсаар байна.
Өчигдөр /2023.01.04/ АНУ-ын баруун хэсэгт орших Юта мужийн өмнөд хэсэгт байрлах хувийн байшингаас таван хүүхэд, гурван том хүний цогцсыг олжээ.
Тайвань Улс энэ жилийн сар шинийн баяраараа иргэн бүрд 200 орчим долларын бэлэн мөнгө олгохоор төлөвлөж байгаа тухай тус улсын Ерөнхий сайд Су Жэнчан мэдэгджээ.
Мөн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хангалтгүй байна гэсэн үндэслэлээр зарим улс орон БНХАУ-аас ирэх зорчигчдод хязгаарлалт тавьж байгаа юм.
Чехийн Тачов хотын ойролцоох Брод над Тычоу тосгон дахь шувууны фермд H5N1 вирус илэрч 750 мянга орчим тахиа устгахаар болжээ. Энэ нь Чехийн фермүүдэд хадгалагдаж буй нийт тахианы 15 орчим хувийг эзэлж байгаа юм.
Оросын цэргийн албан хаагчид байрлаж байсан барилга руу өндөр хүчин чадалтай дөрвөн пуужин туссан байна. Амиа алдсан цэргийнхэн дотор цэргийн дарга, командлагч нар ч байжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын кино театруудад Украинтай хийсэн дайны тухай баримтат киног үзүүлэхийг Соёлын яаманд үүрэг болгов.
АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын асуудал эрхэлсэн газар шинэ журам гаргаснаар үр хөндөлтийн эм бэлдмэлийн хүртээмжийг нэмэгдүүлжээ. Энэ талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
АНУ-д хүн амины хэрэгт буруутай нь тогтоогдсон трансжендер эмэгтэйг цаазалжээ. Энэ нь тус улсад трансжендерийг цаазаар авч байгаа анхны тохиолдол гэж DW агентлаг мэдээлсэн байна.
Коронавирусийн халдварын улмаас Төвдөд сүм хийдийг хаасан бөгөөд хаагдсан дурсгалт газруудын тоонд Потала ордон багтаж байлаа. Энэ ордныг дахин нээсэн талаар Жэнминь жибао сонин мэдээлжээ.
Хятадад боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад тавигдах шаардлагыг чангатгажээ. Шинэ журмыг Хятадын Боловсролын яам 12 дугаар сарын 28-ны өдөр нийтлэсэн талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна.
Хятадын Шанхайн боомт 13 жил дараалан дэлхийн хамгийн ачаалалтай боомтоор тодорчээ. Энэ талаар боомтын оператор SIPG-ээс авсан мэдээлэлтэйгээр SCMP сонин мэдээлсэн байна.
Америкийн "Аполлон" сансрын хөлгийн сүүлчийн сансрын нисэгч Уолтер Каннингем 91 насандаа таалал төгссөн талаар НАСА мэдээлснийг Ройтерс агентлаг дамжуулсан байна.
Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд асан Ли Ён Хо болон өөр таван дипломатчийг өнгөрсөн онд цаазалсан байж болзошгүй гэнэ. Энэ талаар Хойд Солонгос дахь мэдээлэл бүхий эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Японы Yomiuri сонин мэдээлжээ.
Францын Кино урлаг, технологийн академи ийм алхам хийх болсон нь 2020 онд болсон үйл явдалтай холбоотой. Тухайн үед наадмын шилдэг найруулагч шагналыг Роман Полански хүртсэн юм. Тэрбээр 1977 онд бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдож, урт хугацааны хорих ялаар шийтгүүлэх байсан тул АНУ-аас Францад зугтан иржээ. Түүнээс хойш тэрбээр Франц, Швейцарт байнга дүрвэн амьдарч байгаа бөгөөд түүнд нэр хүндтэй шагнал хүртээсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулж байв.
Эх сурвалжийн мэдээлснээр, коронавирусийн халдвар эрс нэмэгдсэн үед БНХАУ 12 дугаар сараас хойш ковидын тохиолдлын талаарх хоногийн мэдээлэл хүргэхээ больсон бөгөөд энэ улсад өдөрт л 9000-25 000 хүн ковидын улмаас нас барж байж болзошгүй аж.