ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Их Британид төмөр замчдын ажил хаялт эхлэв
2023-01-04

Өнгөрсөн оны намраас олон салбарынхан цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардан Их Британид ажил хаяж байсан. Энэ удаад  төмөр замчдын ажил хаялт эхэлсэн бөгөөд нэгдүгээр сарын гуравны өдөр эхэлсэн энэ ажил хаялт таван өдөр үргэлжилнэ гэж AFP агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Британийн төмөр зам, далайн тээвэр, тээврийн үйлдвэрчний холбоо нэгдүгээр сарын гуравнаас зургааны хооронд 48 цагийн ажил хаялт зарлажээ. Ажил хаялтад 40 мянган хүн нэгдэх бөгөөд ингэснээр Британийн төмөр замын сүлжээний ихэнх хэсэгт саатал гарч, галт тэрэгний ердөө 20 хувь нь хөдөлгөөнөө үргэлжлүүлэх юм байна. Түүнчлэн төмөр замчдын өөр нэг үйлдвэрчний эвлэл болох Аслиф нэгдүгээр сарын тавны өдрөөс эхлэн ажил хаялт зарлахаар болжээ. 

 

Төмөр замчид ажил хаяхтай холбоотойгоор тээврийн үйл ажиллагаанд "ноцтой саатал гарах тул гагцхүү нэн шаардлагатай тохиолдолд" зорчихыг иргэдэд хандан Британийн төмөр замын оператор компани анхааруулсан байна.

 

Их Британид ажил хаялт олон сар үргэлжилж байгаа юм. Ажил хаялтад нэгдсэн хүмүүс инфляцитай уялдуулан цалин хөлс нэмэх, хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөхийг шаардаж байгаа аж. Мягмар гарагт ажил хаялт зарласан төмөр замчид Засгийн газартай тохиролцож чадахгүй бол ажил хаялтаа олон сар үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин