Дубайн эрх баригчид согтууруулах ундааны худалдаанд ногдуулдаг 30 хувийн татварыг 2023 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн цуцалжээ. Энэ талаар Ассошейтед пресс агентлаг мэдээлсэн байна.
Дубай согтууруулах ундааны борлуултад ногдуулдаг өндөр татварыг цуцалсан нь жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх нэг арга хэмээн хэвлэлүүд онцолжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Дубайн эрх баригчид согтууруулах ундаатай холбоотой хязгаарлалтуудыг аажмаар сулруулж байгаа аж. Тухайлбал, 2016 онд Рамадан сарын үеэр өдрийн цагаар согтууруулах ундаа худалдаалахыг зөвшөөрч байв. Түүнчлэн цар тахлын хөл хорионы үеэр буюу 2020 онд согтууруулах ундааг хууль ёсоор худалдан авах тогтолцоог өөрчилж байлаа. Тодруулбал, өмнө нь муслим шашинтан биш оршин суугчид согтууруулах ундаа худалдан авахын тулд ашигладаг байсан улаан картыг ердөө паспортаа үзүүлээд авч болдог хар картаар сольж байв. Түүнчлэн согтууруулах ундааг гэрт нь хүргэх үйлчилгээг ч зөвшөөрч байсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |