Шинэ жилийн шөнө буюу нэгдүгээр сарын нэгэнд шилжих шөнө Москва хотод байх цэргийн комиссарын газрыг шатаахыг завдсан хэрэг гарчээ. Энэ талаар BAZA сайт мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Москва хотын Перовын дүүрэгт байх цэргийн комиссарын газрын хашаа руу шатамхай шингэн бүхий хоёр лонхыг шиджээ. Улмаар гал ассан ч богино хугацаанд унтрааж чадсан, галын улмаас хүн бэртэж гэмтээгүй гэнэ. Одоо сэжигтнүүдийг эрэн хайж байгаа талаар BAZA мэдээлжээ. Энэ хэргээс өмнө,12 дугаар сарын 28-ны өдөр Москва мужийн ПОдольскод цэргийн комиссарын газрыг шатаахыг завдсан хэргээр хоёр ахмад настан саатуулагдаж байв.
Энд дуулгахад, Украинд дайн эхэлсэн, тэр дундаа есдүгээр сард дайчилгаа эхэлснээс хойш Орос даяар цэргийн комиссарын газруудыг шатаах болсон юм. Оросын хуулиар энэ хэргийг "халдлага" эсвэл "халдлага үйлдэхийг завдах", "өмч хөрөнгө сүйтгэх" гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгадаг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |