XVI Бенедиктийг сүүлчийн замд нь үдэх ёслолын эхний өдөр Ватиканы Гэгээн Петрийн сүмд 65 мянган хүн иржээ. Ватиканы эрх баригчид салах ёс хийхээр өдөрт ирэх хүний тоог 30-40 мянга гэж тооцоолж байсан талаар Коммерсант мэдээлсэн байна.
Бенедикт паптай нэгдүгээр сарын тавны өдөр салах ёс хийх бөгөөд Гэгээн Петрийн талбай дээр болох ёслолын ажиллагаанд Италийн Ерөнхийлөгч Сержио Матарелла, Германы Ерөнххийлөгч Франк-Вальтер Штайнмайер, Унгар, Польш, Португалийн төрийн тэргүүнүүд, Бельгийн хаан Филипп болон Испанийн хааны ээж, хатан хаан София нар оролцох юм байна. Ёслолын ажиллагаа өндөрлөсний дараа түүнийг оршуулах аж.
XVI Бенедикт 12 дугаар сарын 31-ний өдөр 95 настайдаа таалал төгссөн юм. Тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар Гэгээн сэнтийгээс бууснаасаа хойш сүмд амьдарч байжээ. Бенедикт сүүлийн мянган жилд пап болсон анхны герман гаралтай хүн байсан. Түүнчлэн 93 насласан гэдгээрээ хамгийн өндөр насыг зооглосон папд тооцогдож байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |