ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Олон хүүхдийн аминд хүрсэн эмийг Энэтхэгт үйлдвэрлэхээ зогсоожээ
2023-01-03

Узбекистанд 19 хүүхдийн аминд хүрсэн сиропон эмийг Энэтхэгт үйлдвэрлэхээ зогсоожээ. Узбект Энэтхэгт үйлдвэрлэж, тус улсад экспортлосон "Док-1Макс" сиропон эмний найрлагад багтсан хорт бодисоос болж 19 хүүхэд амиа алдсан нь тогтоогдсон юм. 

 

Улмаар эм импортлосон компани, эмийн зөвшөөрөл олгосон холбогдох албан тушаалтнуудын эсрэг хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бол Энэтхэгт ч мөн ижил арга хэмжээ авч эхэлжээ. Тодруулбал, Энэтхэгийн Barion Biotech компанийн эмийн бүх үйлдвэрийг зогсоож, үйлдвэрлэгчийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. 

 

Мөн Узбект энэ компанийн үйлдвэрлэсэн бүх эмийг худалдахыг хориглосон байна. Шалгалтын явцад "Док-1Макс" сиропон эмэнд агуулагдах этиленгликолийн найрлага зөвшөөрөгдсөн хэмжээнээс 300 дахин их байсан гэнэ. Энэ бодисын 95 хувийн уусмалыг 1-2мл*кг хэмжээгээр хэрэглэхэд л өвчтөнд бөөлжих, ухаан алдах, татах, бөөрний архаг дутагдалд орох зэрэг ноцтой өөрчлөлтүүд гардаг аж.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин