ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
ФОТО: Бразилчууд Пелег сүүлчийн замд нь үдэж байна
2023-01-03
Фото:Ройтерс


Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт домогт хөлбөмбөгчин Пеле таалал төгссөн. Нэгдүгээр сарын хоёрны өдөр Бразилд үндэсний шүтээн, дэлхийн хөлбөмбөгийн домог Пелетэй салах ёс гүйцэтгэх ёслол эхэлжээ. Хөлбөмбөгийн хаанд хүндэтгэл үзүүлэх хүсэлтэй хүмүүс Сантос цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа урт дараалал үүсгэн зогсож байгаа талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.

 

Фото: Ройтерс

 

Бразилд Пелег нас барсны дараа гурван өдрийн гашуудал зарласан бөгөөд даваа гарагт "Сантос" клубийн цэнгэлдэх хүрээлэнд салах ёс хийх арга хэмжээ эхэлжээ.

Фото: Ройтерс

 

Пелегийн шарилыг ачсан автомашины цувуу гудамжаар өнгөрч, олон мянган шүтэн бишрэгч нь цувааг хүлээн зогссон байна. Оршуулгын цуваа шарилыг цэнгэлдэх хүрээлэнд оруулсан бөгөөд цэнгэлдэх хүрээлэнд "Хаан мандтугай!" гэсэн асар том самбар өлгөжээ.

Фото: Ройтерс
Фото: Ройтерс

 

Шарилыг өргөн явсан хүмүүсийн дунд Пелегийн хүү Эрдиньо, Сантос клубт тоглож байсан, Бразилын алдарт хөлбөмбөгчин Зе Роберто нар байжээ.Цэнгэлдэх хүрээлэнг далбаа, цэцэг, зурагт хуудсуудаар чимсэн байна. Салах ёс хийх арга хэмжээ эхлэхээс ч олон цагийн өмнө цэнгэлдэх хүрээлэнгийн үүдэнд шүтээндээ хүндэтгэл үзүүлэх гэсэн олны дараалал үүссэн байна. 

Фото: Getty Images

 

Саяхныг хүртэл хүүгийнхээ үхлийн талаар мэдээгүй байсан, Пелегийн 100 настай ээж нь ч салах ёс хийхээр иржээ. Шарилын хажууд Пеле 2016 онд гэрлэсэн, гурав дахь эхнэр Марсия Аоки ч мөн зогсож байна.

 

Мөн Пелед хүндэтгэл үзүүлэхээр ФИФА-ийн Ерөнхийлөгч Жанни Инфантино ч иржээ.

 

"Аль нэг цэнгэлдэх хүрээлэнгээ Пелегийн нэрээр нэрлэхийг дэлхийн улс орнуудад хандан уриалж байна" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.

 

Фото: Ройтерс

 

Дэлхийн гурван удаагийн аварга Пелетэй салах ёс хийхээр олон мянган хүн иржээ. Хүссэн хүн бүр цэнгэлдэх хүрээлэнд орж, Пелетэй салах ёс хийх бөгөөд бүтэн өдөр үргэлжилсэн энэ ёслолын дараа шарилыг Пелегийн ээжийнх нь гэрт хүргэх аж.

Улмаар түүнийг Memorial Necrópole Ecumênica оршуулгын газарт нутаглуулах юм байна. Дэлхийн хамгийн өндөр оршуулгын газар хэмээн Гиннесийн номонд бичигдсэн энэ цогцолбор нийт 40 000 м.кв талбайг эзлэсэн, 32 давхар барилга юм. Энэ оршуулгын газрыг Пелегийн найз, Аргентины иргэн Хосе Альтстут байгуулж байжээ. 

 

Гадна талаас нь харахад зочид буудал мэт харагдах, 25 мянга гаруй цогцосыг багтаадаг энэ өндөр барилга ой мод, нуга, хүрхрээгээр хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт газар байрладаг аж. Одоогоос 19 жилийн өмнө Пеле энэ оршуулгын цогцолборт өөрийг нь оршуулах хэсэг худалдан авчээ. Энэ цогцолборт шарилыг түр хугацаанд байрлуулдаг бөгөөд гурван жилийн дараа ар гэрийнхэн нь чандарыг авч, аль нэг сүмд дахин оршуулах ёстой байдаг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин