Хятадыг коронавирусийн халдварын дэгдэлттэй тэмцэхэд нь туслах зорилгоор коронавирусээс сэргийлэх вакциныг үнэ төлбөргүй нийлүүлэх саналыг Европын холбоо тавьжээ. Энэ талаар Европын албан тушаалтнуудаас авсан эх сурвалжтайгаар Financial Times сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Европын холбооны Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн комиссар Стелла Кириакидес нийгмийн эрүүл мэндийг хамгаалах салбарт яаралтай тусламж үзүүлэх, Европын холбоонд байгаа вакциныг хандивлах саналыг Хятадын талд тавьсан аж. Харин Хятадын тал энэ саналд одоогоор хариу өгөөгүй байгаа гэнэ.
Энд дуулгахад, Хятадад хорио цээр цуцалснаас хойш коронавирусийн халдвар эрчимтэй тархаж, өдөрт л олон сая хүн халдвар авч байгаа талаарх мэдээлэл гарсан. Airfinity судалгааны байгууллагын мэдэгдсэнээр, 12 дугаар сарын эхний 20 хоногт хятадад 248 сая хүн халдвар авсан нь нийт хүн амынх нь 18 хувийг эзлэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |