Хятадад коронавирусийн халдвартай тэмцэх хатуу хязгаарлалтыг цуцалсны дараа өвчний дэгдэлт эрчимжиж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, Хятадад эмнэлгүүд дүүрч, нэн шаардлагатай эм бэлдмэлүүд хомстжээ.
SCMP сонины мэдээлснээр, Хятадад коронавирусийн омикрон штамм дэгдэж байгаагийн улмаас суулгалт зогсоох эм хомстолд орсон байна. Омикрон штаммын ХВВ дэд хувилбарын халдвар нь ходоод гэдэсний замыг хямраадаж, халдвар авсан хүн гүйлгэж, суулгадаг аж. Энэ шинж тэмдгийн эсрэг Хятадад монмориллонитын нунтаг эм ашиглаж байсан ч ХВВ дэд хувилбарын аюулын талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсны дараа оршин суугчид эмийн сангуудаас энэ эмийг ихээр худалдан авч, хомстол үүсгэсэн байна.
Шинэ дэд хувилбар нь бусад хувилбаруудаас ч аюултай гэсэн мэдээлэл Хятадын олон нийтийн сүлжээнд тархаж, суулгалтын эсрэг эм эсвэл ходоодны пробитотик агуулсан бэлдмэл нөөцлөхийг интернет хэрэглэгчид нэгэндээ зөвлөжээ. Энэ улсад омикрон штаммын дэд хувилбарууд бүртгэгдэж байгаа талаарх мэдээлэл гарсаар байгаа юм. Тухайлбал, Шанхайд ирсэн жуулчдаас шинжилгээ авахад омикрон штаммын BQ, ХВВ дэд хувилбарууд илэрсэн байна. Шанхайд нийтдээ омикрон штаммын 30 дэд хувилбар бүртгэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |