ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Хятадын жуулчдад хязгаарлалт тавьсан орнуудад БНХАУ хариу барина
2023-01-04

Коронавирусийн тархалтын улмаас гурван жил орчим хатуу хөл хорионд байсан хятадууд эрх баригчдаа шүүмжлэн эсэргүүцлийн хөдөлгөөнийг өрнүүлснээр БНХАУ өнгөрсөн оны сүүлээр хязгаарлалтын арга хэмжээг шат дараатай сулруулсан. Улмаар энэ сарын наймны өдрөөс улсын хилээ нээхээр болсон юм. Хилийн хязгаарлалтыг цуцалж байгаа талаарх мэдээлэл гарсан өдрөөс л хятадууд аяллын тасалбар, онгоцны тийз захиалах нь эрс нэмэгдсэн бол халдвар өндөртэй бүс нутгаас жуулчид хүлээн авах нь аюултай гэж үзсэн улс орнууд Хятадын жуулчдыг хүлээн авах тусгай журам боловсруулж, тэдэнд тавигдах шаардлагуудыг чангатгасан. Харин үүнд Хятадын эрх баригчид тааламжгүй хандаж байгаагаа илэрхийлжээ. 

 

БНХАУ-ын Засгийн газар Хятадаас ирэх жуулчдыг коронавирусийн шинжилгээнд хамруулах журам боловсруулсан орнуудыг эрс шүүмжлэн, АНУ, Европын орнуудын эсрэг хариу арга хэмжээ авна хэмээн анхааруулсан талаар AP News мэдээлсэн байна. 

 

"Зарим орон Хятадын эсрэг жуулчдыг хүлээж авах тал дээр хязгаарлалт тогтоож байгаа нь шинжлэх ухааны үндэслэлгүй, зарим хэтийдсэн арга хэмжээ нь байж болшгүй гэж бид үзэж байна. Коронавирусийг улс төрийн зорилгоор ашиглах оролдлого хийж байгааг бид шийдэмгий эсэргүүцэхийн дээр хариу арга хэмжээ авна" хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мао Нин мягмар гарагт зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Гэхдээ чухам ямар алхам хийх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

 

Түүний энэ мэдэгдэл нь Хятадын талаас энэ асуудлаар гаргасан хамгийн ширүүн мэдэгдэл болоод байгаа юм. Хятадад цар тахлын үеэр үйлчилсэн хатуу хязгаарлалтуудыг огцом сулруулсны дараа улс даяар нь коронавирусийн халдвар эрс нэмэгдсэний улмаас Хятадаас ирэх жуулчдаас коронавирусийн шинжилгээ өгөхийг шаардах болсон орнуудын жагсаалтад энэ долоо хоногт Австрали, Канад улс нэгдсэн юм. Хятадын жуулчдаас шинжилгээ авах, танадалт хийх журам боловсруулсан орнуудын тоонд АНУ, Их Британи, Энэтхэг, Япон зэрэг дэлхийн 10 гаруй орон багтаж байна. 

 

Нэгдүгээр сарын дөрөвний өдрөөс эхлэн Хятадаас Францад ирж байгаа хүн бүр нислэгээс өмнө 48 цагийн дотор хийлгэсэн коронавирусийн шинжилгээний сөрөг хариутай байхын дээр Францад ирснийх нь дараа хятад жуулчдаас түүврийн аргаар шинжилгээ авах аж.  Харин пүрэв гарагаас эхлэн Их Британи улс Хятадаас ирж буй бүх хүнээс коронавирусийн шинжилгээ шаардах юм байна.

 

Хятад улс коронавирусийн тархалтын талаар мэдээлэл өгөхгүй байгаа тул "мэдээлэл цуглуулахын тулд" шинжилгээ авахаар болсон гэж Их Британийн Тээврийн яам мэдэгджээ. Яамны онцолсноор зорчигчид Их Британид ирсний дараа онгоцны буудал дээр эмнэлгийн ажилтнууд зорчигчдоос шинжилгээ авах бөгөөд харин шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүсийг тусгаарлахгүй гэнэ.

 

Цар тахлаас өмнө жилд 500 мянга орчим хятад жуулчин хүлээж авдаг байсан Марокко улс Хятадаас ямар ч жуулчин нэвтрүүлэхгүй гэж мэдэгдсэн. Ингэснээр Хятадаас жуулчин хүлээн авахыг хориглосон цорын ганц улс болж байна. Харин Швед, Австрали зэрэг орнууд энэ долоо хоногт багтаж зохих журмыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.

 

Үведийн Нийгмийн эрүүл мэндийн агентлаг Хятадаас ирэх жуулчдаас коронавирусийн шинжилгээ шаардахыг Засгийн газартаа хандан уриалдсан байна. Улмаар Европ даяар нэгдсэн журам баримтлах талаар хэлэлцэхийн тулд лхагва гарагт Европын холбооны хурлыг зарлан хуралдуулахаар болжээ.

 

Харин Австрали улс Хятадаас ирсэн бүх онгоцны бохир усыг шалгахаар төлөвлөж байна. Бохир усанд коронавирусийн шинэ хувилбарууд агуулагдаж байгаа эсэхийг шалгах ийм шийдвэрийг Бельги улс ч гаргасан юм. 

 

Өмнө нь Их Британи, Израиль,Энэтхэг, Итали, Канад, АНУ, Франц, Өмнөд Солонгос, Япон зэрэг улс хятад жуулчдаас PCR шинжилгээний хариу шаардахаар болсон бол Малайз, Филиппинд Хятадаас ирэх хүмүүст тавих хяналтаа чангатгахаар болсон. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хэ хэ Хариу барина гэхээр яана гэсэн үг үү арай дэлхий минийх гэж шаахайнуудынх гэж андуураад байгаа юм биш биз дээ
2023-01-04
Хятадын бүдүүлэг тулгалт Манайхыг короногоор хүйс тэмтрэх гээд бна уу Адилхан шинжилгээ аваачээ Үнднэсний аюулгүй бдлаа хамгаална уу
2023-01-04
Зочин:
Халдварын голомтоос ирж байгаа хүмүүст хязгаарлалт тавьж шинжилгээ авах нь зөв.
2023-01-04