Украины Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Валерий Залужный 2022 оны үр дүнг тайлагнажээ. Түүний мэдэгдсэнээр, дайн эхэлснээс хойших 10 сарын хугацаанд Украин улс Орос түрэмгийллээ эхлэхээс өмнө болон дараа нь эзэлсэн нутгийн 28 хувийг чөлөөлж чадсан гэнэ. Үүнд Крым, Донецк, Луганскийн эзлэгдсэн нутгууд ч багтаж байгаа аж.
Сүүлийн саруудад Украины Зэвсэгт хүчин улсынхаа 40 мянган квадрат километр нутаг буюу Орос улс 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш эзэлсэн нутгийн 40 хувийг чөлөөлсөн гэж Валерий Залужный мэдэгдлээ. Одоогоор фронтын шугам 4000 км орчимд хуурай газраар үргэлжилж байгаа бол 1500 км газарт байлдааны ажиллагаа идэвхтэй өрнөж байгаа аж.
Түүнчлэн дайн эхэлснээс хойш 600 мянга гаруй энгийн иргэнийг нүүлгэн шилжүүлж, хоёр сая гаруй хүмүүнлэгийн ачааг хүргэж, ард иргэдэд хуваарилсан гэж Залужный онцолжээ. Мөн 1300 га газрыг тэсрэх аюултай төхөөрөмжөөс цэвэрлэж, 41 мянган тэсрэх төхөөрөмжийг устгасан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |