Киргизийн эрх баригчид уран бүтээлчид ам барьж дуулахыг хоригложээ. Энэ талаар Соёл, мэдээлэл, спорт, залуусын бодлогын яамны хэвлэлийн алба мэдээлснийг Коммерсант агентлаг дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2023 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн Киргизийн уран бүтээлчдийг тоглолтын үеэр ам барихыг хориглосон байна. Соёл, мэдээлэл, спорт, залуусын бодлогын яамны тушаалд өгүүлснээр, уран бүтээлчид төрийн соёл, боловсролын байгууллагууд, театр, филаормони, тоглолтын танхим, клуб, кино танхим, музей, номын санд зохион байгуулагдах арга хэмжээн дээр гагцхүү "амьдаар" дуулах ёстой аж.
Түүнчлэн спорт болон олон нийтийг хамарсан соёлын арга хэмжээн дээр ч ам барихыг хоригложээ. Ийм шийдвэр гаргахаар төлөвлөж байгаа талаараа Киргизийн Соёлын яам 2020 оны сүлээр мэдэгдэж байв. Харин 2021 оны хоёрдугаар сард гаргасан шийдвэрийн дагуу уран бүтээлчид тоглолтын зар, тасалбар дээрээ "амьдаар дуулах" эсэхээ заавал тусгах ёстой болсон юм. Тухайн үеийн сайд Нуржигит Кадырбеков мэдэгдэл хийхдээ "соёл урлаг үнэнч байдлаас эхэлнэ" гээд үзэгч, сонсогчдыг хуурахгүй байхыг уриалж байлаа.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |