Америкийн "Аполлон" сансрын хөлгийн сүүлчийн сансрын нисэгч Уолтер Каннингем 91 насандаа таалал төгссөн талаар НАСА мэдээлснийг Ройтерс агентлаг дамжуулсан байна.
Уолтер Каннигем 1968 оны 10 дугаар сарын 11-22-ны өдрүүдэд "Аполлон-7" хөлгөөр сансарт ниссэн юм. "Уолт болон түүний багийн нөхөд Артемисийн үед (shuud.mn: Сар судлах Америкийн хөтөлбөр) зам тавьж, түүхэнд бичигдсэн" хэмээн НАСА-ийн тэргүүн Билл Нельсон мэдэгджээ.
Уолтер Каннингем өөр хоёр сансрын нисэгчийн хамт албаны модулийн хөдөлгүүрийг ажиллуулж, сансрын хөлгийн бүхий л системийн ажиллагааг шалган, сансраас шууд дамжуулалт хийх зэрэг нийт найман туршилтыг амжилттай дуусгаж байсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |