Өчигдөр /2023.01.04/ АНУ-ын баруун хэсэгт орших Юта мужийн өмнөд хэсэгт байрлах хувийн байшингаас таван хүүхэд, гурван том хүний цогцос олджээ.
Тодруулбал, NBC агентлагийн урьдчилсан мэдээллээр гэмт этгээд тэднийг буудсаны улмаас нас барсан хэмээн тус улсын эрх баригчид мэдэгдсэн ба өөр бусад зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Хэргийн нөхцөл байдлын талаар мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Гэмт этгээд зугтсан хэдий ч энэхүү хэргээс гадна одоогийн байдлаар олон нийтэд аюул учруулаагүй хэмээн мэдэгдлээ.
Уншиж байна |