БНХАУ-д коронавирусын шинэ тохиолдлууд нь “Omicron”-ийн хоёр дэд хувилбарын халдвар байна гэж ДЭМБ мэдэгдэв.
Мөн ДЭМБ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус өчигдрийн мэдээлэлдээ Хятадыг хүндээр өвчилсөн тохиолдлуудын талаар түргэн шуурхай, найдвартай дата мэдээлэл өгөх хэрэгтэй. Цаашлаад халдварын улмаас нас барсан хүнийхээ тоог бүрэн гаргахгүй байгааг шүүмжилжээ.
Халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хангалтгүй байна гэсэн үндэслэлээр зарим улс орон БНХАУ-аас ирэх зорчигчдод хязгаарлалт тавьж байна.
ДЭМБ-ын шуурхай тусламжийн албаны захирал Майк Райан өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа, Хятадын талаас өгсөн тоо баримтад эмнэлгүүдийн ачаалал, нас баралт зэрэг чухал мэдээллүүд хангалттай тусгагдаагүйг ярьжээ. Мөн Хятадад нүүрлээд буй эрүүл мэндийн эрсдэлд ДЭМБ санаа зовж, нас баралт, өвчний хүндрэлийг бууруулахад вакцинжуулалтын ач холбогдол өндөр болохыг дахин сануулж байна" хэмээв.
Мөн нэмж дурдахад, Хятадад коронавирусийн халдвар огцом нэмэгдсэний улмаас тус улс даяар шарил чандарлах газрууд дүүрсэн гэнэ. Энэ талаар Хятадын оршуулах ёслол гүйцэтгэдэг байгууллагуудын төлөөлөгчид болон шинжээчдээс авсан мэдээлэлтэйгээр Блүмберг агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, коронавирусийн халдвар эрс нэмэгдсэн үед БНХАУ 12 дугаар сараас хойш ковидын тохиолдлын талаарх хоногийн мэдээлэл хүргэхээ больсон бөгөөд энэ улсад өдөрт л нас баралт 9000-25 000-д хүрч байж болзошгүй аж
Уншиж байна |