Хятад улс 2023 онд 60 гаруй сансрын нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Энэ талаар Хятадын Агаар сансрын шинжлэх ухаан-техникийн корпораци мэдэгдсэн байна.
Тус корпораци энэ онд сансарт 50 гаруй даалгавар биелүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүний тулд 60 гаруй сансрын нислэг үйлдэх гэнэ. 2023 онд жолоодлогот сансрын станцын төслийг боловсруулж эхлэх бол Хятадын "Тяньнгун" сансрын станц байнгын ажиллагаагаа эхлүүлэх аж.
Түүнчлэн "Чанжэн 6D" пуужин тээвэрлэгчийг хөөргөж, агаар сансрын болон хиймэл дагнуулын техникийн экскпортын арилжааны гэрээг хэрэгжүүлж дуусахаар төлөвлөсөн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |