АНУ-д анх удаа трансжендерийг цаазалжээ

img

АНУ-д хүн амины хэрэгт буруутай нь тогтоогдсон трансжендер эмэгтэйг цаазалжээ. Энэ нь тус улсад трансжендерийг цаазаар авч байгаа анхны тохиолдол гэж DW агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нэгдүгээр сарын гуравны үдэш Миссури мужийн нэгэн шоронд 49 настай Эмбер Маклоклинд хортой тариа хийж цаазын ялыг гүйцэтгэжээ. Тэрбээр АНУ-д цаазлуулсан анхны трансжендер, 2023 онд цаазын ял гүйцэтгэсэн анхны тохиолдолд тооцогдож байна. 

 

Эмбер Маклоклинийг 2003 онд найз бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутгажээ. Тэрээр эр хүйстэй байх үедээ өмнө нь харилцаатай байсан Беверли Гюнтер гэх бүсгүйг хүчирхийлж, хороосон гэдгийг шүүх тогтоосон байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

arai ch dee. Mongoliig tsaaziin yalgui bol geed geed yatgaad baisan uls, oorsdoo yaltan tsaazlaad baij baidag. yaj ch oilgomoor yum dee.
2023-01-05