Тайвань Улс энэ жилийн сар шинийн баяраараа иргэн бүрд 200 орчим долларын бэлэн мөнгө олгохоор төлөвлөж байгаа тухай тус улсын Ерөнхий сайд Су Жэнчан мэдэгджээ.
Учир нь Тайваний засгийн газар татварын илүүдэл орлогын зарим хэсгийг хуваах замаар иргэн бүрдээ мөнгө олгохоор төлөвлөсөн аж. Тодруулбал тус улсын засгийн газар өнгөрсөн онд татварын илүүдэл орлогоор хуримтлагдсан 380 тэрбум тайвань долларыг хэрхэн ашиглах талаар хэлэлцсэний үндсэн дээр 140 тэрбум долларыг иргэддээ бэлнээр олгохоор шийдвэрлэжээ.
Ерөнхий сайд Су Жэнчан хэлэхдээ "Эдийн засгийн ололт амжилтын үр жимсийг хүүхдүүдээс хөгшид хүртэлх бүх насны иргэд хүртэх эрхтэй. Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн долоо хоног үргэлжилдэг амралтын өдрүүдээр нийт иргэддээ Сар шинийн баярын мэнд хүргэхийн зэрэгцээ мөнгөө олгохоор төлөвлөж байна" гэсэн юм.